Мянганы Суут Хүн Их Эзэн Чингис Хаан Их хааны төрсөн нутагт бүтээн байгуулагдах аялал жуулчлалын цогцолбор May 24, 2017
Тавдугаар сарын 19-21-нд Мянганы Суут Хүн Их Эзэн Чингис Хаан Их хааны төрсөн нутагт бүтээн байгуулагдах аялал жуулчлалын цогцолборын #ШИЛДЭГСАНАА төслийн уралдаанд оролцогч архитекторууд болон уран бүтээлчид, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд нийт 60-аад хүний бүрэлдэхүүнтэй баг түүхэн газруудаар аялж танилцлаа. Тус уралдаанд маань нийтдээ 12 баг оролцож байгаа бөгөөд эдгээр багууд Хэнтий аймгийн төв Чингис хот, Батноров сум буюу Тэмүүжин Боорч хоёрын андлалын түүхт газар Хөхүүрийн тал, Төрийн их заргач Шихихутугийн өлгий нутаг болох Норовлин сум, Чингис хааны цэргийн зэр зэвсгийг хийж байсан гэгдэх Урандөш хайрхан, Дадал сумын нутагт Чингис хааны төрсөн газар Дэлүүн болдог, Балжийн тохой, Хааны ундаалж байсан Хажуу булаг, Боданчарийн отог зэрэг түүхэн дурсгалт газруудтай танилцах аялал хийлээ. Мөн аялалыг Монголын Хот Байгуулалтын Хөгжлийн Танхим болон Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл хамтран зохион байгууллаа.