loader

“Монголын нууц товчоо” Угтах үйлчилгээний барилга

Байршил:

Хэнтий аймаг, Дэлгэрхаан сумын төвөөс баруун урд 13км зайд байрлана. Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум, Аварга багийн нутаг дэвсгэрт “Монголын нууц товчоо” цогцолборын барилга 2020 оноос эхлэн баригдаж байгаа, цаашид түүхэн аялал жуулчлалтын бүс болгон хөгжүүлэх сууршлын бүс үүсээгүй газар болно.

Архитектур төлөвлөлт:

“Монголын нууц товчоо” /Угтах үйлчилгээний барилга/ нь тэнхлэгээрээ 24х9м2 хэмжээтэй 2 блок, 1 давхар, цутгамал төмөр бетон каркасан барилга болно.

Уг барилга нь урдуураа том шилэн ханатай, 3 тал нь газрын хөрстэй шууд харьцах бөгөөд А-блокын барилга нь давхартаа гонх, үйлчилгээний хэсэг ариун цэврийн өрөө /эр,эм/ кофе шоп, галтогоо, техникийн өрөөнүүд байх ба Б-блокын барилга нь давхартаа гонх, бэлэг дурсгал эд зүйл борлуулах хэсэг, ариун цэврийн өрөө /эр,эм/, оффисын өрөө, техникийн өрөөнүүд байхаар төлөвлөв.

Project Details

Skills : Барилга архитектур

(c) 2011-2024, Хот төлөвлөлтийн хүрээлэн ХХК.                                                                                                                                                                               Хөгжүүлсэн: "Байнори солушн" ХХК