loader

“Өнө-Энх” ХХК-ий рашаан сувилалын эмнэлэг А-блок

Хаяг: Төв аймаг, Эрдэнэ сум,1-р баг, Аржанчивлан суурин

Ерөнхий төлөвлөгөө:
Сувилалын ерөнхий төлөвлөгөө нь хэтийн төлөвлөлтэй уялдуулж нөөц талбай болон захиалагчийн саналын дагуу явган хүний зам, авто машины зам талбай, ногоон байгууламж, спорт талбай болон туслах барилгуудыг төлөвлөсөн болно.

Архитектур төлөвлөлт:
Сувилалын А-блокын барилгыг захиалагчийн хүсэлтээр дахин шинэчилж 2 давхар болгон өргөтгөж, А-блокын 6-р тэнхлэг, одоо баригдаж байгаа В-блокын сувилалын барилгын С-тэнхэлэгээр нийлж холбогдохоор төлөвлөв.

Уг барилга нь зоорьгүй 2-р давхар тэнхлэгээрээ 29.0х12.0м 0.00 түвшингээс 8.0м өндөртэй барилга.

1-р давхарт: Цайны газар, гал тогоо, ажилчдын хувцас солих өрөө, ажилчдын ариун цэврийн өрөө угаагуурын өрөө, хуурай агуулах, хөргүүртэ агуулах, техник, узелийн өрөөнүүд байрлана.

2-р давхарт: Сургалтын танхим, ажлын өрөө байрлана.

Project Details

Skills : Барилга архитектур

(c) 2011-2024, Хот төлөвлөлтийн хүрээлэн ХХК.                                                                                                                                                                               Хөгжүүлсэн: "Байнори солушн" ХХК