loader

Дорноговь аймаг Даланжаргалын сум 8 айлын орон сууц

Ерөнхий төлөвлөгөө: Уг орон сууцны барилга нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт нийт 3140 м2 талбайд бөгөөд Даланжаргалан сумын ерөнхий төлөвлөгөө, геологийн нөхцөл байдлыг харгалзан ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан.

Архитектур төлөвлөлт: Уг барилга нь даацын блокон бүтэцтэй халаалт салхивч, усан хангамж, ариутгах татуурга болон гадна дотор гэрэлтүүлэг хангамжтай байна. 1 айлын сууц нь 39,1 м2 талбайтай бөгөөд үүдний хэсэг , ариун цэврийн өрөө, зочны өрөө /гал тогоо хамт/, унтлагын өрөө зэргээс бүрдэх 2 өрөө сууц юм. Гадна талдаа 18м2 талбай бүхий гарааш, гадна хашаа, явган зам, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай ногоон байгууламж бүхий бие даасан сууц юм.

Project Details

Skills : Барилга архитектур

(c) 2011-2024, Хот төлөвлөлтийн хүрээлэн ХХК.                                                                                                                                                                               Хөгжүүлсэн: "Байнори солушн" ХХК