loader

Сүхбаатар соёл амралтын хүрээлэнгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

Байршил: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум,1-р баг

Ерөнхий төлөвлөгөө:

  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, төвийн баруун хэсэгт орших Уртын гол дагуу
  • Улаанбаатар хотоос 560 км
  • Сүхбаатар соёл амралтын хүрээлэнгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах даалгаварт төлөвлөлт хийх талбай 75 га ба төлөвлөлтийн явцад нэмэлтээр 171 га талбай, нийт 246 га талбайг бүсчлэн төлөвлөв.

Архитектур төлөвлөлт:

            Эхний үе шатанд Уртын голын эрэг болон зүүн талын авто замын хооронд, 2,5 км урт, нийт 40.0 га газарт тохижилт хийгдэнэ. Төлөвлөлт хийх 40.0 га талбайн 4.1 га-д амрах талбай /задгай театр,мини парк, спорт талбай, тоглоомын талбай, ахмад настны бялдаржуулах талбай/ 0.6 га-д талбайд ногоон байгууламж, 0.4 га талбайд хйимэл нуур, 0.4 га-д үйлчилгээний цэг, 1.0 га-д 315 авто машины зогсоол болон дугуйн зогсоолыг тус тус төлөвлөв.

Соёл амралтын хүрээлэнгийн нэг гол хэсэг нь угтах хаалга юм.Угтах хэсэгт Соёл амралтын хүрээлэнгийн аяллын маршрут, үзмэр, амрах талбай, объектуудын байршлыш харуулсан мэдээллийн самбар хийж байршуулах  нь зүйтэй.

Уртын голын баруун эргийн дагуу төлөвлөлт хийсэн ба үүнд голын эргийн усан дээрх тавцангууд, мини паркийн нөөц талбайг төлөвлөв.

Өндөржилт төлөвлөлт:

            “Сүхбаатар соёл амралтын хүрээлэн”-гийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө төлөвлөж буй байр зүйн зураглал нь М:1000 хэмжээстэй, үеийн өндөр 0.5 метр голын гольдролыг дагуулж тал талаасаа өндөрлөг газруудаар хашигдсан бөгөөд хойд зүгтээ өндөр эрэг жалгаар хашигдсан бөгөөд урд зүгийн хэсэгт намхархаг нам дор газар юм.

Project Details

Skills : Хот төлөвлөлт

(c) 2011-2024, Хот төлөвлөлтийн хүрээлэн ХХК.                                                                                                                                                                               Хөгжүүлсэн: "Байнори солушн" ХХК