loader

Хэнтий аймаг Баян-Овоо сум Жавхлант баг 24 айлын орон сууц

Ерөнхий төлөвлөгөө: Уг жишиг барилга нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жавхлант багийн нутаг дэвсгэрт нийт 7499 м2 талбайд бөгөөд Баян-Овоо сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, геологийн нөхцөл байдлыг  харгалзан уг зурагт үзүүлсэн байршлыг сонгон төлөвлөв.

Архитектур төлөвлөлт: Нийслэлийн гэр хороолол орон нутаг аймаг сумын төвийн ард иргэдийг тав тухтай, дулаан хангамж, цэвэр ус, ариутгах татуурга бүхий тохилог өртөг хямдаар орон сууцжуулах жишиг сууц эко төсөл юм. Төслийн 1 айлын сууц нь 39,1 м2 талбайтай бөгөөд үүдний хэсэг, ариун цэврийн өрөө, зочны өрөө /гал тогоо хамт/, унтлагын өрөө зэргээс бүрдэх 2 өрөө сууц юм. Гадна талдаа 18 м2 талбай бүхий бие даасан сууц болно. Гадна цэвэрлэх байгууламжид орчин үеийн шаардлага стандарт хангасан технологи бүхий эрүүл ахуйн шаардлага хангасан тоног төхөөрөмж ашиглана.

Тухайн барилга нь төмөр бетон бүтэцтэй халаалт салхивч, усан хангамж, ариутгах татуурга болон гадна дотор гэрэлтүүлэг хангамжтай байна.

Project Details

Skills : Барилга архитектур

(c) 2011-2024, Хот төлөвлөлтийн хүрээлэн ХХК.                                                                                                                                                                               Хөгжүүлсэн: "Байнори солушн" ХХК