loader

“Шихихутаг-Нууц товчоо” түүхэн аялал жуулчлалын цогцолбор барилга

Ерөнхий төлөвлөгөө:
Уг ерөнхий төлөвлөгөө “ГЕО ҮНДЭС” ХХК-д 2019 оны 07-р сард боловсруулсан байр зүйн дэвсгэр зураг юм.

Хэнтйи аймгийн Норовлин сумын төвөөс 3-км-т байрлана.

  1. Музей галлерей-0.9 га
  2. Морьтой хөшөө
  3. Авто зогсоол-0.22 га
  4. Явган зам-0.22 га
  5. Ногоон байгууламж-0.34 га төлөвлөж ажлын зургийг боловсруулав.

Тайлбар:
Уг барилга нь Хэнтйи аймгийн Норовлин сумын ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 02 дугаар тогтоол, Норовлин сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн А/18 дугаар захирамж бүхий Норовлин сумын 4-р багийн нутаг дэвсгэрт /0.25га/ баригдах “Шихихутаг-Нууц товчоо” Түүхэн аялал жуулчлалын цогцолбор барилгын зураг төслийг “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-д 2019 оны 09 сард хийж гүйцэтгэв.

Тус барилга нь зургийн даалгаврын дагуу музей галлерей болон ашиглалтын захиргааны оффис гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. Тэнхлэгээрээ 15.0х66.0 м хэмжээтэй хагас нуман хэлбэртэй, цутгамал төмөр бетон каркас бүтээцтэй, хавтгай дээвэртэй, блокон өрлөг болон чулуун хавтан өнгөлгөө бүхий 1 давхар барилга байна.

Төлөвлөлт:
 Музей галлерей хэсэгт- хурлын танхим, үзэсгэлэнгийн заал, сан хөмрөгийн өрөө, шат бүхий талбай

Ашиглалтын захиргааны бүсэд сан хөмрөгийн өрөө, цахилгаан техникийн өрөө, дулааны узелийн өрөө, ариун цэврийн өрөө, ажилчидын өрөө, оффис, удирдлагын ажилтны өрөө, хонгил, ресепшин, гонх зэрэг байхаар төлөвлөв.

 

Project Details

Skills : Барилга архитектур

(c) 2011-2024, Хот төлөвлөлтийн хүрээлэн ХХК.                                                                                                                                                                               Хөгжүүлсэн: "Байнори солушн" ХХК